DEV Community

Эрдэнэцогт Амгаланбаатар
Эрдэнэцогт Амгаланбаатар

Posted on • Edited on

123---Хиймэл оюун ухааны мэдлэгээ---123

Үндэсний хиймэл оюун ухааны багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжжээ. Монголчуудын цахим боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний хиймэл оюун ухааны багш бэлтгэх хөтөлбөрийг өнөөдөр /2025.08.22/ танилцуулав.

Үүнд 330 сумаас 450 багш, 50 инженер хамрагджээ.

Манай орны өнцөг булан бүрд, зуны гурван сарын хугацаанд, цахим хэлбэрээр 500 боловсон хүчин бэлтгэсэн байна. Тэд сурсан мэдсэнээ сургалтад ашиглаж, ЕБС-ийн сурагчдад түгээхэд бэлэн болжээ.

Алслагдсан дүүрэг, орон нутгийн сурагчдын хиймэл оюун ухааны талаарх мэдлэг хязгаарлагдмал. Тэд нийгмийн сүлжээнүүдийг /Facebook, Instagram, Youtube/ ашигладаг ч зарим мэдээ мэдээллээс хоцордог.

Хором бүрд хөгжиж буй хиймэл оюун ухааны мэдлэгийг цаг алдалгүй иргэдэд түгээх, бусад улстай хөл нийлүүлэх зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.

Top comments (0)