Хиймэл оюуны зах зээлийн гол тоглогчдын нэг Antrophic удтал хүлээлгэсний эцэст нээлттэй компани болох хүсэлтээ албан ёсоор гаргалаа. 2 их наядын үнэлгээтэйгээр 100 тэрбум доллар босгох IPO энэ оны төгсгөлд явагдана.
2021 онд байгуулагдсан тус компанийн энэ оны эхний хагасын орлого 16 тэрбум доллар байжээ. Гэхдээ 2026 оны гуравдугаар улиралд түүнээсээ давсан буюу 16,8 тэрбумын орлоготой ажиллажээ. Гэсэн ч алдагдал нь 80 тэрбум байсан нь тайлангаас ил болов. Тэд ирэх жилүүдэд ч алдагдалтай ажиллах хүлээлттэй байна.
Тэд 2033 он хүртэл Google болон Amazon-тай нийт 225 тэрбум долларын гэрээ байгуулснаа гол баталгаа хэмээн онцлов. Одоогоор жилд хамгийн багадаа 100 мянган доллар зарцуулдаг 12 мянган харилцагчтай байгаагаа жил бүр 100% нэмэгдүүлэх зорилго дэвшүүлсэн байна. Тэдний гол бүтээгдэхүүн Claude-д сар бүр тогтмол төлбөр төлж буй хэрэглэгчдийн тоо 67 саяд хүрчээ. Одоогоор тус бүтээгдэхүүн хэрэглээгээрээ AI-ийн зах зээлд ChatGPT, Gemini-ийн ард гуравдугаарт бичигдэж байгаа ч хөгжүүлэгчдийн хамгийн их ашиглаж байгаа хэрэгсэлд тооцогдож байгааг мартаж болохгүй.
For further actions, you may consider blocking this person and/or reporting abuse
Top comments (0)